НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх боломжтой. Тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө төлөх боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ажилласан жил, ур чадвар зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгох юм байна.
Энэ онд Улаанбаатар орон сууц сангийн үйл ажиллагаанд 15 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Энэ хөрөнгөөр дунджаар 30 мкв-аас доошгүй орон сууц барилаа гэхэд 6600-8000 гаруй иргэний амьдрах орон сууцыг шийдэх гэнэ.
Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэдэг заалт дээр НИТХ-ын тэргүүлэгч Д.Авирмэд, Оюунтунгалаг нар “Хоёр жил ажилласан төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлж өгөөч” гэсэн санал тавилаа. Мөн гэр хорооллийн дахин төлөвлөлтөнд хамрагдсан газруудад баригдсан орон сууцанд байр авах боломжтой гэсэн заалтыг хуралд оролцогчид “хүний эрхийг хааж байна, ялгаварлалт бий болж байна” гэв.
Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Болимоор юм аа. Улсын төсөвт төрийн албан хаагчдын орон сууцны хөнгөлөлтөнд энэ жил мөнгө батлаагүй байхад. Нийслэл яасан их мөнгөтэй юм