ШӨХТГ-аас 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус хэмээн үзэн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн хоёр шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг энэ сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн юм.
Тэгвэл олон иргэдийн дунд банкууд нэг хувийн шимтгэлээ хэзээ буцаан олгох бол гэсэн эргэлзээ байгаа. Бид энэ талаар ШӨТХГ-ын хэвлэлийн албанаас тодрууллаа.
- Банкууд иргэдэд зээл олгохдоо авдаг нэг хувийн шимтгэлийн асуудал бүрэн шийдэгдсэн үү?
- Одоогийн байдлаар хоёр шатны шүүхийн шийдвэрээр ялсан. Гурав дахь шатны шүүхээр асуудал шийдэгдэнэ.
- Өнгөрсөн хугацаанд зээл авсан иргэдийн шимтгэлийг буцааж олгох уу?
- Буцааж олгох ажил хийгдэхгүй. Зөвхөн шийдвэр гарсанаас хойшхи зээлд хамаарах байх.
- Арилжааны банкууд шимтгэл гэж нийт хичнээн хэмжээний мөнгө авсан бэ?
- Үүнийг тооцох боломжгүй гэж үзсэн. Тооцох гэж хэдэн жилийн ажил болно. Маш их цаг хугацаа шаардагдах юм билээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Irged omno ni tolson 1% butsaan avah estoi ingej yalgavartai bj bolohgui omno zeel avsan ni hohiroh esgui hervee tiim bol ШӨХТГ-iig shuuhed ogoh hergetei