Орон сууцны үнийн уналт цаашид ч үргэлжлэх нь

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 19

Орон сууцжуулах хөтөлбөр буюу ипотекийн тодотголтой жилийн найман хувийн хүүтэй зээлийг олгоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Ингэснээр орон сууцны эрэлт ихэсч  үнэ нь тэнгэрт хадсан гэж хэлж болно. Харин сүүлийн үед орон сууцны үнэ буурлаа гэх таатай мэдээлэл сонсогдох болсон. Гэвч энэ нь эдийн засаг, иргэдийн амьдралд сайн, муу янз бүрийн үр дагавартай.

Орон сууцны үнэ буурах болсон шалтгаан юу вэ?

Сүүлийн хэдэн сар орон сууцны үнэ тогтмол буурч байгаа үзүүлэлт гараад байгаа. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэхүү орон сууцны үнийн уналт цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа аж. Өмнөх онуудад тогтмол өсөлттэй буюу дунджаар 28 орчим хувиар өсч байсан орон сууцны үнэ сүүлийн саруудад тогтмол унах болсон шалтгааныг олон талаар тайлбарлаж байгаа юм.  Энэ үнийн уналтад нилээд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзсэн байна. Тухайлбал хамгийн ихээр нөлөөлж байгаа голлох хүчин зүйл бол мэдээж эдийн засгийн хямрал. Эдийн засгийн өсөлтийн удаашралыг эдийн засагчид гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, нийт эдийн засагт гаднаас болон дотоодоос нийлүүлэгдэж байгаа мөнгөний хэмжээ багассанаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа.

Мөн төрөөс хямд үнэтэй орон сууц захиалан бариулж эхэлсэн нь өндөр үнэтэй орон сууц авахгүй байх сэтгэлгээг нийгэмд төрүүлж эхлэсэнтэй холбоотой аж. Цаашлаад нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлт ч үнэ буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Учир нь иргэд нь хашаа байшингаа зарж байрны урьдчилгаа мөнгө болгохоос илүүтэй байраар солих хүсэлтэй болсон нь мөн нөлөөлөх хүчин зүйлийн тоонд орж байгаа аж.

Найман хувийн зээлд хамрагдах чадвартай иргэдийн тоо буурч байгаа нь үнийн уналтад нөлөөлж байгаа.  Энэ бүгд судалгаагаар батлагдсан талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм.

Орон сууцны зээлийн зохицуулалт муу байна

Манай улсад орон сууцны зах зээлийг зохицуулах төрийн тодорхой, тогтмол бодлого байхгүйн улмаас орон сууцны үнэ тэнгэрт хадсан гэж хэлж болно. Орон сууцны үнэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл бол эрэлт, нийлүүлэлтийн харьцаа байдаг. Цаашлах юм бол хүн амын өсөлт, хотжилт, өрхийн орлого, банкны хүү, инфляци гээд олон олон зүйл нөлөөлдөг. Манай улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгоод 10 гаран жилийн нүүрийг үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл зохицуулалт гээд байх зүйл байхгүй. Тиймээс энэ олон барилга, үнэ, чанар , замбараагүйтэл гээд асуудлууд ар араасаа урган гарч гол хохирогч нь иргэд болж байгаа юм.Мөн эдийн засгийн хямралын үед зөөлөн үлээхэд ганхахаар байгаа нь манай улсын барилгын салбарын түвшинг илтгэж байгаа юм.

Орон сууцны үнэ буурах нь сөрөг талтай

Аливаа бүхэн хоёр талтай байдаг хэмээн бид бүхэн ярих дуртай. Тэгвэл үүний адилаар орон сууцны үнийн уналт нь эргээд зах зээлдээ сөргөөр нөлөөлж эхлэсэн аж. Өөрөөр хэлбэл борлуулалтгүй болсон барилгын компаниуд авсан зээлээ төлж чадахгүй, ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй болж байгаа. Ийм байдал удаан үргэлжилвэл барилгын салбар томоохон хэмжээний хямрал үүсэх нь дамжиггүй.

Энэ нь одоо яригдаад байгаа валютын урсгалаас хамааралтай төлбөрийн тэнцлийн хямралаас ч аюултай нөхцөл байдлыг эдийн засагт үүсгэж болох аж.

Харин орон сууцны үнэ буурлаа гэж байгаа ч төлбөрөө 100 хувь төлөх нь байтугай урьдчилгаа мөнгөө дийлэхгүй иргэдэд төдийлөн хамаараад байх асуудал биш юм. 

Энэ бүгдээс харахад орон сууцны зээл уян хатан биш байснаас ийм асуудал үүсч байгаа болов уу гэсэн таамаг байгаа юм. Иргэдийн амжиргааны түвшинд таарсан нөхцөлтэйгөөр тоотой хэдэн хүрээг хамрах биш харин бүх нийтийн дундажид нийцүүлсэн орон сууцны зээлийг олгосон бол өнөөдөр эрэлт, нийлүүлэлт аль аль нь хэвийн үргэлжлэх байсан байж болох юм.

Сэтгэгдэл ( 87 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(112.72.13.112) 2015 оны 03 сарын 20

Bairnii une buusan bish hii hoos ni hagarch buuj baigaa yum oruulsan munguu 3 4 dahin osgoj chaddag biznes bailaa jinhen hymyysiin heregtseeg dalimdyylj lyivardsan chenjiin biznes hiisen shy dee ene barilgiinhan bas yl hudluhiin hydaldaa biznes erhlegchid hogiin gytamshigyyd bayajij hahsan daa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 03 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 03 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(150.129.141.217) 2015 оны 03 сарын 20

Орон сууц авья гэхээр тооцоод боломжтой байхад зээл өгөхгүй юм билээ. сард 700 мянган төгрөг өгөх боломж байхад банкны бодлого хатуу байх чинь билээ. Ерь нь бол хэт үнэтэй байсан юм. орж байгаа материалаасаа хэт давсан, хамаагүй илүү гарсан үнэтэй. Хоёрхон өрөө байшин байлаа гэхэд гурван хана нь л материал орно. нөгөөх нь хоёр айлын дундах хана. Тооцоход зуу гаран сая яагаад ч хүрэхгүй. илүү хэт шуналаасаа болж нурж байгаа юм. Дампуурч байгаа бол одоо яах гэхэв. хэт илүү ашиг харахаар тэгнэ шүү дээ. Хэмжээнд нь л зохицуулж хэт ихээр өвөртлөхгүй байсан бол ингэхгүй л байсан юм.

0  |  0
чимгээ(88.103.198.103) 2015 оны 03 сарын 20

Ванкны зээл нь тухайн хvн ажил эрхэлдэг орлогын эх vvсвэртэй л бол 30 минутанд олгогдоно бичиг баримт бараг шаардахvй.иргэний бvртгэл нь маш нарийн ийм л байдын билээ.

0  |  0
чимгээ(88.103.198.103) 2015 оны 03 сарын 20

Сайн байцгаа нуу.би Чехед ажиллаж амьдардаг 2 хvvхэдтэй uрuх толгойлсон эмэгтэй орон сууцтай болох гэж хаан банкинд материалаа явуулаад 2 жилийн нvvр vзлээ.хамгын сvvлд барьцаа хuрungu,хамтран зээлдэгч гэдэг асуудал дээр яаж ч чадалгvй зогсчлоо.Уг нь олон жил хvний нутагт зовж байгаа болхоор нэг орон сууцтай болбол эх нутагтаа харья гэж их бодсон.буянтухаа орон сууцны vнэ арай амьдралд ойр юм билээ.энд чехэд орон сууцны зээл нь урьдчилгаа 15%,хугацаа 30 жил хvртэл юм билээ.тэгээд хvмvvс нь тэтгэвэрт гартлаа ажилтай. Насны зааг байхгvй.Монголд очхоор миний насны 48 тай хvnd ajil oldohgvi.

0  |  0
Монгол(125.137.255.60) 2015 оны 03 сарын 19

ЛУЙВАРЧДЫН ЦАГ НЬ БОЛСОН! БҮХ ЮМ ХЭМЖЭЭ ХЯЗГААРТАЙ. АРАЙ Л БАЙСАН ШҮҮ, БАЙШИН БАРЬДАГ ЛУЙВАРЧИДАА!

0  |  0
иргэн(103.26.194.200) 2015 оны 03 сарын 19

улсаас тендэр зарлахдаа 600.0д багтаа гэдэг байж., чэнж нарыг болохоор 2.000.0 зархыг зөвшөөрдөг чэнжсэн төрөөс л бурууг хайх нь зөв болов уу. бас нэр дээрээ 100 ш орон сууцтай цадахаа мэддэггүй сувдаг шуналтай бэрдүүдтэй тэмц. тэмцэх арга нь иаш энгийн. хэн ч бүү худалдаж ав. өөрийгөө өрөнд оруулаад баячуудыг бүр баяжуулж байгаа бид бас буруутай.

0  |  0
BB(182.20.149.225) 2015 оны 03 сарын 19

Tootsoogui zuil iim l zuild hurne dee.

0  |  0
өөөөө(103.26.194.111) 2015 оны 03 сарын 19

Эд дампуурвал дампуурна биз.

0  |  0
АРД(150.129.143.0) 2015 оны 03 сарын 19

Бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ барилгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үнээр хийе гэсэн өчнөөн компани, хувь хүмүүс байна.....

0  |  0
АРД(150.129.143.0) 2015 оны 03 сарын 19

цаана чинь шинэ байр м2 нь 1 сая 280-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 150-д захиалга авъяа гэхэд захиалга өгөх хүн алга. Та нарын наад хөөсөрсөн байрыг одоо хэн ч авахгүй !!! Барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож ямар ч чанаргүй, дэлхийн дундаж үнээс өндөр хөөсөрсөн үнэтэй байрыг ядарсан ард түмэндээ шахаж дундаас нь 3-аас 5 дахин нугалж ашиг олдог юм. Япон, Америк, Европод барилгын компанийн ашиг дээд тал нь 5-аас 10 % л байдаг юм. Бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ

0  |  0
АРД(150.129.143.0) 2015 оны 03 сарын 19

Эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж зарья гэхнээ тэр хөөсөрсөн үнэтэй байрыг авах хүн ч алга. Энэ бүх нөхцлөөс үүдэн хүссэн хүсээгүй байрны үнэ шалчийтлаа буух болно. 8 сарын 1-ээс 8 %-н зээл бүх банкууд дээр албан ёсоор санхүүжилт байхгүйн улмаас зогсчихоод байхад, хэзээ мөдгүй огцрох гэж байгаа монгол банкны золжаргалын шахалтаар зээл олгож байгаа гэж банкууд иргэдийг хуурч аргацааж байна. Байрны үнийн хөөс хагарах гээд дуншиж, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. цаана чинь шинэ байр м2 нь 1 сая 280-д зарна гэхэд бэлэн

0  |  0
АРД(150.129.143.0) 2015 оны 03 сарын 19

Эхлээд орон сууцны үнийн хөөс арилна. Дараа нь орон сууцны үнэ буурч бодит зах зээлийн түвшиндээ очих юм шүү дээ. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 ~700.000-д барьж байгаа болохоор Буянт-Ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болсон юм. Ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. ТОСК-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн байрыг ч авч чадах иргэд тун цөөхөн байхад хэн м2 нь 2 саяаар байр авах вэ дээ. Энэ онд Буянт ухаа 2 хороолол ашиглалтанд орох болно 1мкв нь 980.000-д. Эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж зарья гэхнээ тэр хөөсөрсөн үнэтэй байрыг авах хүн

0  |  0
АРД(150.129.143.0) 2015 оны 03 сарын 19

Орон сууцны үнийн хөөс хагараагүй байна. Жинхэнэ утгаараа хагарч эхлэх юм бол байрны үнэ м2 нь 700.000-аас 1 сая төгрөг болох болно. Угаасаа удахгүй энэ хавар гэхэд байрны үнийн хөөс аажмаар хагарч эхлэхээр ийм үнэтэй болох болно. Гадуур байрны үнэ ганцхан хувь буурлаа гэж их ярьж бичиж байна. Шивэртэй оймс баярцогт, жонхуу баттулга мэтийн хулгайч луйварчид улсаас хулгайлсан мөнгөөр баахан байр үл хөдлөх аваад тэр нь зарагдахгүй, одоо хамгийн эцсийн аргаа хэрэглэж байгаа нь тэр юм шүү дээ. Ганцхан хувиаар үнээ бууруулаад байраа зарья гэж шийдсэн бололтой. Энэ судалгаа бол илт ашиг сонирхлын зө

0  |  0
zz(122.201.31.138) 2015 оны 03 сарын 19

yr n erthen l zeelend hamragdaj bairtai bolj bsan dr bhda.une buurna gj heeh hereg bhgu.tertee tergu 5 6 jiliin darAa unuudrin tulj bga 500 myanga chin yu ch bish boloo l irne.

0  |  0
shtrapka(112.72.13.207) 2015 оны 03 сарын 19

гЭР ХОРООЛЛЫг дахин төлөвлөх гээд зөндөө хямд орон сууцнууд баригдана. Эхнээсээ Буянт Ухаа хороолол гээд маш хямд орон сууцнууд олноор баригдаад эхэлсэн Гоё юм болноо удахгүй үнэтэй орон сууцнууд нам хямдарч шалдаа буунаа хаха.

0  |  0
shtrapka(112.72.13.207) 2015 оны 03 сарын 19

. ХЯМД БАЙРУУД ”ЦАГААН ХУАРАН” хотхон 1,250,000₮ ШИНЭ ИРЭЭДҮЙ хотхон 1,300,000₮ ”Буман Өлзий” хороолол 1,540,000₮ ДӨРВӨН БЭРХ залуусын хотхон 1,650,000₮ skytown 1,450,000 ₮

0  |  0
shtrapka(112.72.13.207) 2015 оны 03 сарын 19

Үнэтэй байр зээлээр авч насаараа шахам өртэй амьдраад хэрэггүй ээ хүмүүсээ. Одоо амьдарч байгаа байр хашаа байшингаа дор дорноо тордоод 5 жил гүрийчих. Энэ байрыг үнэгүй аваад өгөөч гэх нь холгүй навс хямдарна

0  |  0
shtrapka(112.72.13.207) 2015 оны 03 сарын 19

Орон сууцны үнээ буулгавал байр авах хүмүүс байгаа. Даанч хэдэн тэрбүмын ашиг олоод сурсан барилгынхан хэдэн тэрбүмаа олох гээд үнээ буулгахгүй байна даа.

0  |  0
барилгын сектор(202.179.18.62) 2015 оны 03 сарын 19

ам.долларын үнэ буугаагүй байхад орон сууцны үнэ шальтай бууж чадахгүй л болов уу. орон сууцыг барьж байгаа ихэнх зүйлийг ам.доллараар л төлж байгаашт. харин барилгын компаниуд барьж байгаа барилгуудаа царцааж байгаа. тиймээс үнэ буухгүй, харин баригдаагүй барилгуудыг харж хямрал дуустал хүлээх байлгүй.

0  |  0
дүгнэлт 2(202.126.91.159) 2015 оны 03 сарын 19

Жишээ №3 иргэн Янмалыг алс холын Солонгос улсад ядарч, өвдөж, хүнд чичлүүлж , хөлсөө дуслуулан ариун хөдөлмөрөөр хэд гурван юм цааш хурааж байхад та юу хийж байсан вэ? Охид хүүхний хормой эргүүлж явснуу ? Олон янзын архины үйлдвэрийн үйлчлүүлэгч болж байв уу? эцгийн буян байна гээд цээжээ балбаж явснуу? Буруутанг өөрөөсөө хай бүү бусдаас хай чиний одоогийн амьдралын үр дүн бол чиний бүтээл чиний амьдрал хэнд ч хамаагүй!

0  |  0
дүгнэлт 2(202.126.91.159) 2015 оны 03 сарын 19

Жишээ №2 иргэн Батболдыг хувьцааны талаар нойроо хумслан байж олж мэдэн өөрт байх аль өнгөтэй бүхнээ мөнгө болгон зарж Ягаан цэнхэр хувьцаа цуглуулж байхад та юу хийж байсан вэ ? төрийн хишиг гээд сэржим болгоод зооглочив уу ? эсвэл төрийн хишиг таван малын буян гээд тарган мах аваад идэж явсан уу?

0  |  0
дүгнэлт 2(202.126.91.159) 2015 оны 03 сарын 19

Жишээ №1 иргэн Сайхансамбуу зах зээлийн нийгэм эхлэхэд ганзгийн наймаанд гахай үүрч хөлсөө дуслуулан байж хэд арван юм өөрөөсөө харамлан цааш хурааж байж байртай болжээ тэгвэл та тэр үед юу хийж явсан бэ? Надад наймааны од байдаггүй би зөв шулуун шудрага хүн эцэг эхийн минь өгсөн хүмүүжил гээд сууж байснуу ? эсвэл жигүүрээ дэлгэх цаг нь болчоод байхад үүрэндээ нуугдах шувуу лугаа адил ээж аавынхаа гэрт энгэрт эрхлэн тэврүүлээд хэвтэж байсан уу?

0  |  0
дүгнэлт 2(202.126.91.159) 2015 оны 03 сарын 19

Дүгнэлт2 Чиний одоогийн амьдралын үр дүн бусдын буруу биш Буддын гүн сургаальд гардгаас үзвэл хүн бүхний дотоод сэтгэлд бурхан болох хөрөнгө мөн чанартай гэж үздгийн адилаар хүн бүрт тансаг сайхан байранд амьдрах боломж мөн адил байдаг.

0  |  0
дүгнэлт 1(202.126.91.159) 2015 оны 03 сарын 19

№4 бүхий л барилгын түүхий эдийн 80% нь гаднаас авдаг бас л хил гааль, ядаж байхад гааль дээр асар уддаг. №5 Монгол ажилчдын олхиогүй байдал бас л нөлөөлдөг ийм байхад байргүй олигтой сурсан юмгүй , юмны учир ойлгодоггүй залхуу, цалин багатай, аймхай та бүгд би ч бас энэ цахим сүлжээний араас 1000 орилоод ямар ч нэмэргүй шүүдээ! Бидний аврал бидний дотор байдаг гаднаас эрэх хэрэггүй !

0  |  0
дүгнэлт 1(202.126.91.159) 2015 оны 03 сарын 19

. Ингэхээр Төрийн албнаыхан шантаажилж авилгаар гудардаг энэ балаг нь эргээд Байрны үнэ дээр нэмэгддэг, №2 Хувийн хэвшилийнхэн хэт их Татвар төлж байна нийт цэвэр ашгаасаа 20% дэлхийд хаана ч байхгүй их татвар шүүдээ! №3 МУ- үл хөдлөх хөрөнгийн зах зээл арилжаа, хөрөнгийн зах зээл хэлбэрээр хөгжөөгүй Өнөө Маш өндөр хүүтэй банкнуудаас бас л хахууль танил тал,шовгор нтр өгч зээлээ арай ядан авч барилгаа барьдаг.

0  |  0
Дүгнэлт 1(202.126.91.159) 2015 оны 03 сарын 19

Дүгнэлт1 Бидний аврал бидний дотор байдаг гаднаас эрэх хэрэггүй ! Эргүү Төрийн албан хаагчидаас болж байгаа юм шдээ олон улсын судалгаагаар МУ-д 4-5 дахин илүүдэлтэй төрийн албан хаагчид ажиллаж байна, Энэ их Төрийн албаны том гүзээнүүдийг тэжээх гэж Баялаг бүтээгчид зовж байна жш нь : №1. Барилга барихад 80-100 зөвшөөрөл, элдэв тодорхойлолт, дүгнэлт авж байна тэглээ гээд Барилгын чанар сайжирч байгаа ч юм алга, энэ их авч байгаа зөвшөөрлийн ард хурган цодгор гэдэстэй дарга нарын бизнес цэцэглэж тэд хөөрхөн цор цор гэхтэйгээ болж байдаг. Ингэхээр Төрийн албнаыхан шантаажилж авилгаар гудардаг

0  |  0
zochin(202.126.89.199) 2015 оны 03 сарын 19

ARD IRGEDEE AHIAD TEVCHEERTEI HULEE AHIAD CH UNANA. ENE IH HUUSRULTIIG ARILGII. BAIRNII UNE 1 M2 N 1300.000 TUG BOLOH BOLOMJTOI SHU. HULEE HULEE

0  |  0
зочин(112.72.11.119) 2015 оны 03 сарын 19

нийлэлүүлэгчийн захиалгаар бичсэн зүйл байна.орон сууц одоо овоо газрын хөрсөн дээрээ бууж эхэлж байна.урьд нь орон сууц сонирхоход дуугарч ядаад байдаг байсан чинь саяхан ярьсан чинь утасны дугаар аваад л танд ямар санал байна энэ тэр гээд их эелдэг болсон байлаа.аргагүй дээ тэнгэрээс бууж ирсэн болохоор хэцүү байх шиг байна.цаашид ч дахиад бууна.одоо баахан хороололууд баригдана.хүмүүс ээ тэвчээртэй хүлээ

0  |  0
ттт(202.131.230.218) 2015 оны 03 сарын 19

ажилчид цалингүй боллоо ч гэх шиг, өөрсдийгөө 2-рт тавиад ажилчдаа нэг удаа л 1-рт тавиад үзээч.

0  |  0
ттт(202.131.230.218) 2015 оны 03 сарын 19

Байрны үнэ одоо байгаа хэмжээнээсээ хамаагүй доогуур байх боломжтой тухай их ч ярьдаг, шүүмжилдэг, гэхдээ буулгадаггүй. энэ нь миний бодлоор манайхны хувиа боддог бэртэгчин үзэлтэй л холбоотой. өөрөөр тайлбарлагдахгүй. учир нь нэг байшин бариад л хөл дээрээ босчих, цаашлаад тэрбумтан болох зорилготой байдгаас тэр. дээрээс нь яам тамгын газрынханд зарлагадаж байгаа мөнгийг хасчихвал бас л нэмэр болох л учиртай. гэхдээ бол барилгын компаниуд үнэ нь буурахаар л барилгын салбар баларлаа ч гэх шиг шогийн юм ярьдгаа болих хэрэгтэй. эрсдэлээ тооцоолж байх хэрэгтэй.

0  |  0
шударга хэлнэ(112.72.13.74) 2015 оны 03 сарын 19

ajilchdiinhaa tsaling ogch chadahgui ch geh shig. Урьд нь олсон хангалттай ашгаасаа өгөөч тэнэгүүд. Барилгын материал нэг дахин өсхөд байрны үнэ 6 дахин өсөө биздээ. Балиар луйварчид. Хохь нь. Одоо ч байр үнэтэй байна. Хөдөө орон нутагт барисан орон сууц тээврийн зардлаа нэмээд худалдахад улаанбаатраас нэг дахин хямд байна. Тэгэхээр битгий шуналт. Дахиад бүр хямдарах ёстой.

0  |  0
zochin(103.229.123.170) 2015 оны 03 сарын 19

unendee jiriin mongol irgenii orlogoos dabsan untei bolson.odoo buux tsag n bolson

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.213) 2015 оны 03 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(103.11.194.166) 2015 оны 03 сарын 19

Үнэ буугаагүй л байна лээ. Гэхдээ хэт их ашиг харсанаас энэ бүхэн болсон ш дээ. Барилгын компаниуд үнээ буулгах хэрэгтэй.

0  |  0
зочин(103.11.194.166) 2015 оны 03 сарын 19

Үнэ буугаагүй л байна лээ. Гэхдээ хэт их ашиг харсанаас энэ бүхэн болсон ш дээ. Барилгын компаниуд үнээ буулгах хэрэгтэй.

0  |  0
Монгол залуу(103.9.88.210) 2015 оны 03 сарын 19

Энэ ХААН банк болимоор юм. 80-оноос хойшх байрыг л зээлээр авч болно гэх үл бүтэх шаардлага тавьж байгаа нь буруу. Сүүлд барьсан чанар муутай барилгуудын шаахаа болсон энэ нөхцлөө цуцалмаар байна. Хуучны байрууд чанартай, дулаан хямд болохоор залуус бид авмаар байх юм. Гэтэл дээрх нөхцлөөс болоод шинэ гэх нэртэй шахааны муу байрууд л ноогдоод байх юм. Дээр нь шинэ байрууд бүх талбай /үүднээс эхлээд балкон хүртэл/ ордог болохоор м2 явж өгдөг, дээр нь гал тогоо нь ганц өрөөтэйгээ хутгалдаад хэцүү юм. Банкууд минь үүнийг эргэж нэг хараач ээ

0  |  0
баярлаж байна(124.158.107.9) 2015 оны 03 сарын 19

Баяртай байна. Баярлаж байна. Яагаад? Тэд чанартай тохирсон үнэтэй байр барьж байгаагүй. Тэд ашиг л харж байлаа. Тэд хүн амын амжиргааны түвшинтэй харьцуулахад дэлхийд байхгүй үнэээр олон хүнд чанаргүй байр зарлаа. Одоо боллоо.

0  |  0
Эдийн засагч(124.158.77.8) 2015 оны 03 сарын 19

Орон сууцны үнэ унах нь зах зээлийнхээ зөв хөгжлийн дагуу явагдаж байгаа үйл явц. Угаасаа хиймэлээр үнийг өсгөж жирийн иргэдийг шулж мөлжчихөөд барилгын салбар думпуурч сөрөг нөлөө гарахнээ гэж гоншигнох хэрэггүй. Ард түмнийг дандаа мөлжиж хөлгүй баяжина гэж мөрөөдөхөө болих хэрэгтэй.Орон сууцны үнэ буурах нь монголын эдийн засгийг эрүүлжүүлж буй том дэвшил шүү. Тиймээс орон сууц худалдах авах захиалахаа хүлээж үнэ хямдарсан үед нь авах хэрэгтэй. Барилгын кампаниуд орон сууцаа хямдруулж зараад зохих ашгаа олох боломжтой. Үнээ буулгахгүй байгаа кампаниуд дампуурах нь зах зээлийн хууль шүү

0  |  0
Erdem(112.72.13.251) 2015 оны 03 сарын 19

Odoo tegeed yu geh geed baigaa yum??? Undur unetei bairiig irged awah yostoi nasaaraa uniin hoosroltei bairnii baritsaand oroh bolomjiig ni tur eswel burduulj uguh yostoi geed baina uu? Ingehed ali barilgiin companii zahialgaar ene niitleliig bichiw dee? Surduuleed ch baigaa yum shig yu bicheed baigaa yum be? Dampuurwal dampuurna l biz dee. Baisan ch baigaagui ch ediin zasagt daramt l bolno uu gehees sergeesh bolj chadaagui. Jam yosooroo ugaasaa dampuurah l bolno setguulch ee... Tsaadahdaa hel!

0  |  0
zzxzz(202.70.37.230) 2015 оны 03 сарын 19

say tugruguur barisan bairaa manaid 4-5 nugladag gej bgaa yag dampuuraaach harin gadaadad barisan munghuniihuu 30% buyu jishee 300 myanga nitt ay bolgoj zardag gesen.

0  |  0
дампуур(150.129.140.206) 2015 оны 03 сарын 19

Угаасаа дампуурах нь зөв ямар ч мэдлэг чадваргүй хэдэн халтар юм компани гэж юм байгуудаад удирдаад аваад явах чадваргүй өчнөөн өр төлбөр үүсгээд олон хүн хохироогоод явж байна эхнээсээ.бүх бичиг баримт нь хуурамч ”милдорф констракшн” ххк гэж байна хамгийн наад захын жишээ нь

0  |  0
@l setguulch ve(124.158.77.27) 2015 оны 03 сарын 19

Bair avah mongogui bhoor bairnii une buuhgui bh yostoi yu. Tanai hamaatnii tanidag hunii company dampuurah geed bn uu t1 giChii min. ugiin zov management zov setgehuitei hed ni uldeed ymaa hiigeed avaad yvchihna gants unaltand unaad bgaa bol ta nartai ta nargui mongol zaluus ajlaa olood hichihne. Dutuu torson lalariin utgagui ym unshaad hairan tsag bolloo

0  |  0
Зул(202.72.245.152) 2015 оны 03 сарын 19

Өчнөөн үнэтэй зарж ард иргэдийг шулсан,дампуурвал таарна.

0  |  0
Зочин(182.160.33.92) 2015 оны 03 сарын 19

Эрэлт багасва л буурах л болно. Энэнд хэн буруутай вэ. Иргэдийн худа лдан авах чадвар буурсантай. Тэгвэл улс орноо иргэдээ ийм байдалд хүргэсэн А лтанхуяг

0  |  0
Баяр(103.26.194.243) 2015 оны 03 сарын 19

Барилгын салбар дамруураасай. Иргэдэд ашигтай. Хямд орон сууцтай болно

0  |  0
Зочин(49.0.195.14) 2015 оны 03 сарын 19

Манайхан ер нь олох ашигтаа сэтгэл нь ханадаггүй, улам л их орлого ашиг болж байвал болох нь тэр. Юун ард түмэн бодох. Болж их идсэн хүмүүс өнжих хэрэгтэй ш дээ.

0  |  0
lalar setguulch(175.223.17.21) 2015 оны 03 сарын 19

Buurunhiileed l bhiin setguulchid gej dee

0  |  0
Зочин(202.70.37.70) 2015 оны 03 сарын 19

Цаашдаа ч унана. 60-100% ашиг нэмж дамладаг цаг өнгөрсөөн. Барилгын компаниудад яасан хайртай сэтгүүлч вэ. Үнэ унах нь бас болохгүй юу. Тэртэй тэргүй шулаад дуусч байхад

0  |  0
Top