ЖДҮ-ийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ирэх сарын 27-ны дотор материалаа өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70 тэрбум төгрөгийг хуваарилсан. Үүний дагуу Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд, аж ахуй нэгжүүдийн төсөл, материалыг Засгийн газрын II байр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүүлэх сангийн 108 тоотод ажлын өдрүүдэд хүлээн авч эхэлсэн байна. Ингэхдээ иргэд, аж ахуй нэгжүүдийн төслийг 2015 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл ажлын өдрүүдэд хүлээн авах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top