Э.Хишигжаргал: Банкаар үйлчлүүлэхэд авдаг шимтгэл буурсан гэж иргэд андуурч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч АТМ-аас бэлэн мөнгө авахад болон банкаар үйлчлүүлэхэд авдаг шимтгэл буурсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн Э.Хишигжаргалаас тодруулахад “Сүүлийн үед иргэдийн дунд банкаар үйлчлүүлэхэд төлдөг шимтгэл  буурсан гэх мэдээлэл байна. Энэ нь ташаа мэдээлэл юм. Банкуудад хандаж тавьсан мэдээллийг иргэд өөрсдийн төлдөг шимтгэлтэй андуурч ойлгосон бололтой” гэж хариулав.  

АТМ-аас 100 төгрөгийн шимтгэл авдаг байсныг 40 төгрөг, АТМ-ээр дансны үлдэгдэл шалгахад авдаг 50 төгрөгийг 10 төгрөг болгон бууруулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдаад байсан юм.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top