Хэт даврагчид 300 орчим хүн барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

Исламын  хэт даврагчид Сирийн баруун хойд хэсгийн нутгаас 300 орчим энгийн иргэдийг барьцаалсан тухай Курдын албаны төлөөлөгчид мэдээллээ. Сири-Курдын Ардчилсан Холбооны намын нэгэн гишүүний мэдээлснээр эдгээр иргэнийг Алепо хотын орчмоос барьцаалсан байна. Барьцаалсан иргэдийн дунд олон тооны хүүхэд байгаа аж. Хэт даврагчдын гарт орсон иргэд Алеппо хотын ойролцоо орших Африн хотоос ажлын хөлсөө аваад автобус дамжин хуваагдан явж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top