7 хүүхэд эцгийнхээ хамтаар амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

АНУ-ын Мэрилэнд мужид долоон хүүхэд, эцгийн хамт гэртээ угаартаж нас барсан байдалтай олджээ. Хүүхдүүдийн эцэг Родней Тодд цахилгаан үүсгэгч ашиглан гэрээ дулаацуулах гэж байгаад амиа алдсан байж болзошгүй гэж ойр дотных нь хүмүүс нь ярьжээ. Учир нь, тэд төлбөрөө төлөөгүй учраас цахилгаангүй болоод байсан аж.  Нас барсан хүүхдүүдийн тав нь охин, хоёр нь хүү юм байна. Үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор цагдаагийн алба хаагчид ажиллаж байна гэж “BBC” агентлаг мэдээлжээ. Мөн гал тогооноос ямар ч шатахуунгүй цахилгаан үүсгэгч олдсон нь хохирогчид угаартаж нас барсан гэх таамаглалыг үгүйсгэхэд хүргэж байгаа юм. Түүнчлэн ойр дотны хүмүүс нь Родней Тоддыг халамжтай эцэг байсан хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.157) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top