АНУ-ын Бостон хотод бөмбөг дэлбэлсэн хэргээр баривчлагдсан Жохар Царнаевын шүүх хурал болж байна. Түүнт АНУ-ын Массачусеттс мужийн тангарагтны шүүх 30 төрлийн хэрэгт буруутгасан байна. Эдгээр хэргийн зарим нь цаазын ял оноох шийтгэлтэй гэдгийг “CNN” агентлаг твиттертээ жиргэсэн байна.
Шүүх хуралдааны үеэр Жохарын өмгөөлөгч түүнийг “ах Тамерланы ятгалга, нөлөөнд автаж, халдлагад оролцсон” хэмээн мэдэгджээ. Мөн түүнийг “ял хүлээх чадваргүй” хэмээсэн байна.
Бостоны марафон гүйлтийн үеэр ах дүү Царнев оролцогчдын дунд бөмбөг тэсэлж, 23 настай Кристул Кемпелл, найман настай Мартин Ричард, 23 настай Линзу Лу болон Бостон хотын цагдаагийн ажилтан 33 настай Сеан Колин нар амь үрэгдэж, 260 гаруй хүн шархтсан билээ. Мөн 50 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮