“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилсон байна. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийн хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнгийн асуудлаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид байгаа юм. Түүний биеийн байдал хүнд байгаа учир батлан даалтад гаргахыг өмгөөлөгч нь удаа дараа тавиад байгаа аж. Харин Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал УИХ-ын түвшинд яригдахаар болсон. Иймд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь шалгагдаж буй учир түүний оронд ЗГХЭГ-ын дэд даргын албыг хашиж байсан Ч.Сайнбилэгийг томилоод байна.
Сэтгэгдэл ( 0 )