АНУ-ын Өмнөд Каролина мужийн Норт Чарлестон хотод ямар ч зэвсэггүй өнгөт арьст залуу цагаан арьст цагдаагийн алба хаагчид буудуулж нас барсан хэрэг гарсан юм. Улмаар тус хотын цагдаагийн газрын дарга хүний амь хохироосон хэргээр шалгагдаж буй уг цагдааг ажлаас нь халсан тухай өчигдөр мэдээллээ.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл өнөө хэр нь оршсоор буй АНУ-д өнгөт арьст залуу цагдаагийн алба хаагчид олон удаа буудуулж нас барсан хэрэг энэ сарын 4-нд гарсан байна. Майкл Слагер гэгч 33 настай цагдаа энэ хэргийг үйлджээ. Норт Чарлестон хотын цагдаагийн дарга Кейт Самми өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, хүний амь хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй цагдааг ажлаас нь халсан тухай мэдээлсэн аж.
Мөн тэрбээр энэ мэт цагдаа нар иргэдийн аминд халдсан хууль зөрчсөн үйлдлийг дахин давтуулахгүйн тулд цагдаагийн алба хаагчдад энгэрийн камер зүүлгэх ажлыг яаравчлана гэдгээ амлажээ. Хэвлэлийн хуралтай зэрэгцээд тус хэргийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, оролцогсод “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй цагдаа нар террорист халдлагаа зогсоо” гэх зэргээр хашгирч байсан гэнэ.
Майкл Слагерын хохирогч залууг буудах үед гудамжаар явж байсан хүн бичлэг хийснээр түүний хэрэг илчлэгдэж, энэ сарын 7-нд хүний амь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан юм. Шүүх хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл, бүх насаараа шоронд хоригдох, эсвэл цаазаар авахуулах ял сонсож магадгүй байгаа юм байна. Замаар өнгөрч явсан хүний камерт бичигдсэнээр цагдаа машины арынх нь гэрэл нь эвдэрсэн ч, түүнийг огт тоосон шинжгүй хөдөлгөөнд оролцож явсан 50 настай өнгөт арьст хохирогч Уалтер Скотт гэгчийн машиныг зогсоожээ.
Улмаар хэсэг хугацаанд маргалдсаны дараа зугтаасан Скоттын араас цагдаа 7-8 удаа буудан хөнөөж буй байдал дүрслэгдсэн байгаа юм. Нью Йорк таймс сонинд цагдаа хохирогчийг буудсаныхаа дараа төвтэйгөө холбоо барьж, Скотт түүний бууг булаасан тул аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж мэдээлсэн тухай нийтлэгджээ. Гэвч бичлэгт газарт унасан хохирогч руу цагдаа дөхөн очиж, “хоёр гарыг нь ард нь авч гав зүүж, эсэргүүцэл үзүүлсэн” гэж харагдуулахаар оролдож буй байдал дүрслэгдсэн байсан нь огт гэмгүй хүн цагдаагийн гарт амиа алдсан нь тодорхой харагдаж буй аж.
Сэтгэгдэл ( 3 )
Americt tsagdaagaas zugtaadag teneg hereg.shuud buudna shuu.aminaasaa uidaagui bol hevtej bsan n deer
amerik ayultrai ym baindaa aris unguur tsagdaa ni hurtel ylgawarlaadl