Исландын Рейкьявик хотоос Америкийн Денвер хот руу чиглэн нисэж явсан онгоцыг аянга ниргэжээ. Агаарын хөлгийн систем хэвийн байсан учраас экипаж нислэгээ цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд онгоцны аянга буусан хэсэгт нүх гарсан байсныг онгоц газардсан хойно мэджээ. Дээрх хэрэг Icelandair компаний “Боинг- 757” онгоцон дээр болсон байна, онгоцны зорчигчид болон экипажийн гишүүд ямар нэг гэмтэл аваагүй гэнэ. Онгоцыг нислэгийн шугамаас хассан бөгөөд одоо засварт орох юм байна. Компаний төлөөлөл “ онгоцонд аянга буух явдал багагүй байдаг бөгөөд ийм тохиолдолд зориулагдсан хамгаалалтын системтэй” гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )