Өнгөрсөн гуравдугаар сард Альпийн нуруунд осолдсон “Germanwings” компанийн онгоцны ослын гол сэжигтнээр хоёрдугаар нисгэгч Андрес Любиц тодроод байгаа билээ. Тэрээр онгоцны ахмадыг нисгэгчийн бүхээгээс түр гарах хугацаанд хаалгыг түгжиж, 150 хүнтэй онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл Андрес Любицтэй холбоотой дахин нэг ноцтой баримт илэрсэн байна. Хар хайрцагны бичлэгээс үзэхэд тэрээр онгоцны ахмадыг ариун цэврийн өрөө явсны дараа нисгэгчийн бүхээгийг түгжиж, улмаар онгоцыг автоматаар доошлуулах товчийг дарсан хэмээн таамаглаж байгаа билээ. Гэхдээ сүүлд гарсан баримтаар онгоцны ахмад санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөө яваагүй байжээ. Германы прокурорын мэдээлснээр Андрес Любиц онгоцны ахмад Патрикийн кофенд хурдан хугацаанд шээс ялгаруулах үйлчилгээтэй химийн бодис хийсэн байх магадлал өндөр байна гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
amia horloh morooroo horlohgui (zondoo l arga bdag biz dee).. 149 hunii ami hunuudug uudgui novsh ve..