Италийн Милан хотноо болсон шүүх хурлын үеэр сэжигтнээр шалгагдаж байсан этгээд гурван хүнийг буудан хороожээ. “BBC” агентлагийн мэдээлснээр банкны дампуурлын хэрэгт холбогдож сэжигтнээр татагдсан этгээд өмгөөлөгчтэйгөө муудалцсаны дараа ийнхүү гал нээсэн бөгөөд шүүгч, өмгөөлөгч болон уг хэрэгт хамт шалгагдаж байсан нэг хүн түүний суманд өртөж амиа алдсан байна.
Гурван хүний амийг бүрэлгэсэн Клаудио Жиардиелло гэгчийг моторт дугуй унан зугтаж явахад нь баривчилжээ. Түүнийг Миланы шүүхийн танхимаас 25 км-ийн зайд орших Монза хотын ойролцоогоос барьсан гэнэ. Гэхдээ Жиардиелло өндөр хамгаалалттай шүүхийн танхимд хэрхэн зэвсэг нууцаар оруулж ирсэн хийгээд оргон зайлж чадсан бэ гэдэг нь ихээхэн шуугиан тарьж байгаа аж.
Хэрэг гарах үед шүүхийн байрны гадна байсан хуульч Марчелло Илья “Бид бүхэн 3,4 удаа буун дуу гарахыг сонссон. Юу болоод байгааг мэдэхийг хичээсэн ч цагдаагийн ажилтнууд биднийг дотогшоо оруулаагүй”” гэж “AFP” агентлагт ярьсан байна.
“La Repubblica” сонинд бичсэнээр Жиардиелло өмгөөлөгчтэйгөө муудалцсаны дараа зэвсэг гарган ирж өөрийн өмгөөлөгч, уг хэрэгт хамт шалгагдаж байсан Жиоржио Эрба нарыг буудсан бөгөөд танхимаас гарахдаа шүүгч Фернандо Циампиг толгойн тус газар нь буудан хөнөөжээ.
Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮