Хилари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

 АНУ-ын хамгийн нэр хүндтэй улс төрч эмэгтэйчүүдийн нэг Хилари Клинтон 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн ням гарагаас сонгуулийн кампаниа эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногуудад Клинтоны сонгуулийн баг мужуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхлэх юм байна.

 Одоогийн байдлаар 2016 оны сонгуульд Кентаки мужийн сенат Рэнд Пол болон Техас мужаас Тэд Круз нар өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. 2008 оны сонгуульд Ардчилсан намаас Хилари Клинтон болон Барак Обама нар өрсөлдөж эцсийн сунгаанд Обама өрсөлдөхөөр шалгарч байсан түүхтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top