Өчигдөр дөрвөн хүний суудалтай спорт загварын “Cessna 172” онгоц Германы Олденбургийн хурдны зам дээр осолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас нисгэгч нь амиа алдсан байна. Онгоц анхныхаа туршилтын нислэгийг хийж байжээ. Тус онгоцонд нисгэгчээс гадна гурван зорчигч зорчиж явжээ. Зорчигчдыг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.
Онгоц осолдохоос 10 минутын өмнө нисгэгч “Моторын хэсгээс нэг чимээ гараад байна” гэж хэлжээ. Мөн осолдохоос нэг минутын өмнө “Чимээ гайгүй болчихлоо. Одоо хэвийн ажиллаж байна” гэж хэлээд удалгүй осолдсон байна. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд хар хайрцагны бичлэгийг шинжээчдэд хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene horvo huni zovlongor tsadah bologu yu anananaaaiaiii