Си Зиньпин ялалтын баярт оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

ОХУ ирэх сарын сарын 09-нд ялалтын түүхт 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэнэ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн 68 орны тэргүүнийг баярын үйл ажиллагаандаа урьсан билээ. АНУ, Герман, Япон, Франц зэрэг өндөр хөгжилтэй, “Их-20”-д багтдаг улс орнуудын ихэнх удирдагч Ялалтын баярт оролцохгүйгээ мэдэгдсэн бол БНХАУ-ын дарга Си Зиньпин урилгыг хүлээн авсан байна. Харин өнгөрсөн оны есдүгээр сард урилга хүлээн авсан Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе, Ялалтын баярт оролцож чадахгүй ч бие төлөөлөгчөө илгээх болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Гадаад хэргийн асуудал хариуцсан зөвлөх, Үндэсний ассамблейн /парламент/ депутат Юн Сан Хён Оросын нийслэлд болох баярын арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцоно. “Тусгай төлөөлөгчийн мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан айлчлал нь энэ харилцааг цаашид улам бэхжүүлэхэд чиглэнэ” гэжээ.

Украины эргэн тойронд үүсээд байгаа нөхцөл байдлыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч анхааралдаа авсан бөгөөд чухамхүү энэ хүчин зүйл нь Герман, АНУ болон бусад орны удирдагчид тавдугаар сарын 9-нд Москва хотод болох баярын арга хэмжээнд оролцохоос татгалзсаны шалтгаан болсон гэж “Чосон ильбо” сонинд бичжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top