Өнөөдөр Жижиг, дунд бизнес эрхлэгчид чуулна. УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран Төрийн ордонд зохион байгуулах уг чуулганаар бизнес эрхлэгчид алдаа оноогоо хэлэлцэж, цаашид хэрхэхээ ярилцана.
Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл 350 орчим үйлдвэрлэгч оролцох юм. Мөн тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын 200 хүн оролцож санал бодлоо солилцох юм.
Сэтгэгдэл ( 0 )