Лос-Анжелас руу нисч явсан Аласка Эйрлайнс компанийн онгоц түгшүүр зарлаж, Сиатль хотод эргэн газардсан байна. 448 дугаарын нислэгийн онгоцны доод хэсгээс чанга цохих чимээ гарсны дараа ахмад онгоцоо эргүүлж, яаралтай газардах зөвшөөрөл хүссэн гэж Аласка Эйрлайнс компани мэдэгджээ.
Онгоцны тээшний хэсэгт нэг ажилтан түгжигдсэн байжээ. Түүний биеийн байдал хэвийн байсан боловч урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлэгт хүргэсэн байна. Онгоц хөөрсөнөөс 14 минутын дараа арга хэмжээ авсан бөгөөд тус хэргийг шалгаж эхэлсэн гэж Аласка Эйрлайнс мэдэгджээ. Эн Би Си агентлагийн мэдээлсэнээр, тус ажилтан тээшний хэсэгт унтсан бөгөөд онгоц хөөрөх үед сэрсэн бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
uu chavas iim ajil hj bj ingej hainga ajilj bolohgue