Нийгмийн сүлжээний твиттер хуудаст бүртгэлтэй исламын улсын гишүүдийн 100 мянган хаягийг компанийн зүгээс ердөө нэг цагийн дотор устгасан байна. Твиттерийн удирдлагууд энэ сарын 2-ноос эхлэн тандалт, судалгаа явуулж лалын хэт даврагсдын хөтөлдөг хаягуудыг “блок” хийжээ. “Исламын улсын дайчид твиттер ашиглаж бусад улс орны насанд хүрээгүйчүүдийн тархийг угааж байна. Ингэснээр тэднийг Сири, Ирак руу уриалан дуудах, мөнгө авах, дарамтлах зэрэг явдал хэрээс хэтэрсэн. Тиймээс компанийн удирдлагууд Исламын улсын гишүүдийн твиттер хуудсыг шүүлтийн програм ашиглан устгасан” гэж твиттер албан ёсны хуудастаа бичжээ. Гэхдээ одоо хүртэл твиттер хуудаст нэр, нүүрээ нуусан үл мэдэгдэх этгээдүүд байсаар байгаа. Тэд ISIS болон лалын хэт даврагсдын үйл ажиллагааг дэлхий дахин сурталчилж байна. Үүнийг илрүүлэхийн тулд бүр нарийвчилсан техник шаардлагатай гэж компанийн зүгээс мэдээлжээ. Твиттерийн удирдлагууд илүү нарийвчилсан хайлт хийхийн тулд 288 сая хэрэглэгчийн өдөр бүр нийтлэгдэж буй 500 сая гаруй “жиргээ”-г нэг бүрчлэн шалгах боломжгүй. Хэрэглэгчид сэжигтэй санагдсан хаягийг твиттерт мэдээлбэл маш том тус хүргэх аж.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮