Түргэн хоолны дэлхийн хамгийн томоохон сүлжээ газрыг удирдан ажиллуулдаг McDonald’s корпораци үйлчлүүлэгчид нь ихээхэн гомдол гаргах болсон тул Япон дахь 131 салбараа хаахаар шийдсэн байна. Япон дахь салбарууд нь энэ санхүүгийн жилийн дүн гарахад 38 тэрбум иен буюу 317.8 сая долларын алдагдал хүлээхээр байгаа аж. Ингэснээр тус компани сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаагаа алдагдалтай ажиллах юм.
Япон дахь тус корпорацийн түргэн хоолны газрууд нэг бус удаа хэрэглэгчдийн зүгээс шүүмжлэлд өртөж байв. Жишээ нь, Осака хот дахь нэгэн салбараас нь шарсан төмсөн дотроос хүний шүд гарч ирсэн удаатай. Бас нэг эвгүй үйл явдал Фүкүшима мужид гарсан билээ. Тэнд нэг хүүхэд шоколадтай зайрмаг идэж суугаад дотор нь орсон хуванцарт бөглөрч үхэх шахжээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮