Өчигдөр Казань хотод болсон Оросын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээний үеэр “Рубин” баг Екатеринбургийн “Урал” багтай хийсэн тоглолтыг үзэж байсан “Рубин”-ы хөгжөөн дэмжигч 17 настай хүү нас баржээ.
Тэмцээний завсарлагын үеэр хүүгийн бие муудан, ухаан алдаж, яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч амь насыг нь аварч чадаагүй аж. Хөлбөмбөгийн “Рубин” багийнхан хүүгийн гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлэн, талийгаач хөгжөөн дэмжигчийнхээ эцэг эхэд санхүүгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн Магомед Оздоев өөрийн хийсэн гоолоо хүүгийн дурсгалд зориулжээ. Багийн ерөнхий дасгалжуулагч Ринат Билялетдинов зуны тоглолтын нэг өдрөө талийгаач хүүгийн нэрэмжит болгох санал тавьсан аж. Дашрамд дурдахад, “Рубин”, “Урал” багуудын хоорондох тоглолт 2:1 харьцаагаар өндөрлөсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )