Япон улсын өмнөд хэсэгт өглөөний 8 цагийн үед 6.8 магнитудын газар хөдлөлт болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Газар хөдлөлтийн дараа Окинава арлын орчимд цунамийн аюул болж магадгүйг сануулсан байна. Мөн гамшгийн бүсээс 400 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. АНУ-ын Геологи судлалын төвөөс Окинава арлын орчимд 1-2 метр цунамийн давалгаа үүсч болзошгүй гэж сануулжээ. Газар хөдлөлтийн голомт Тайванийн Енагунид байсан гэж тус улсын төв телевиз мэдээлжээ. Өнөөдөр болсон газар хөдлөлтийн үеэр Тайванийн нийслэл Тайпей хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, зарим барилга байгууламж ганхсан байна.
Сэтгэгдэл ( 0 )