Хөлөг онгоцноос 2 тонн кокайн илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Францын гаалийн албаныхан Карибын тэнгист АНУ-ын хуурамч далбаа бүхий хөлөг онгоцыг саатуулан шалгаж, 2 тонн гаруй кокайн илрүүлэн хурааж авсан тухай BBC мэдээлжээ. Өмнө нь хэзээ ч ийм их хэмжээний хар тамхи хурааж авч байсан тохиолдол байдаггүй байна Хурааж авсан кокайныг зах зээлийн ханшаар тооцоолоход ойролцоогоор 105 сая ам.долларын өртөгтэй хэмээжээ. Мартиник арал дахь гаалийн үйл ажиллагаа хариуцсан захирал Майкл Лашо “Тус завин дээрээс нэг Венесуэль, хоёр испани иргэнийг баривчилсан” хэмээжээ. Мөн өмнө нь Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын гаалийн алба 250 кг орчим кокайн хурааж авч байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top