Бразилийн Соёлын яам фэйсбүүкийг шүүхэд өгөхөөр болсон тухай “www.rt.com” мэдээллээ. Тус нийгмийн сүлжээг шүүхэд өгөх болсон шалтгаан нь 1909 оны гуравдугаар сард авсан нөхрийнхөө дэргэд зогсч буй цээж нүцгэн индиан бүсгүйн зургийг блок хийсэнтэй холбоотой аж. Яам “Фэйсбүүк цахим ертөнцөд цензур тавьж, яс үндэстэн, угсаа гарал, соёл заншлыг нь гутааж, түүхийг өөрчлөхийг оролдож байна. Мөн олон үндэстэн дундаас өөр өөрийгөө тодорхойлох эрхийг ноцтой зөрчсөн” гэж мэдэгджээ. Фэйсбүүк Бразилийн Үндсэн хууль, “ЮНЕСКО”-гийн Дэлхийн соёлын өвийг хамгаалах конвенцийн зарим заалтыг ноцтойгоор зөрчсөн гэжээ. Соёлын яам дээрх гэрэл зургийг энэ сарын 15-нд фэйсбүүкт байршуулсан байна. Харин фэйсбүүк маргааш өдөр нь энэхүү гэрэл зургийг устгажээ. Зураг устгасан шалтгаанаа тэд дотоод журамд нь харшилж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮