Төрийн нууц задруулсан сэтгүүлчид 7 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Хятадын Засгийн газар гадаадын цахим хуудсанд нууц материал дамжуулсан гэх хэрэгт буруутган нэрт сэтгүүлчид долоон жилийн хорих ял оноолоо. 71 настай сэтгүүлч Гао Юү нь “гадаадын эх сурвалжийг төрийн нууц мэдээллээр хангасан” гэж Бээжин дэх шүүхээс мэдэгджээ.

Сэтгүүлчийн задалсан нууц мэдээлэл нь “Баримт дугаар 9” нэртэй Коммунист намын стратегийн баримт байсан гэж шүүхээс мэдэгдсэн боловч энэ баримтын тухай өөр мэдээлэл өгсөнгүй. Гао Юүг ялласан нь “шударга ёсыг доромжилсон хэрэг” гэж Эмнести Интернэйшнл байгууллага мэдэгджээ.

Гао төрийн хэвлэл мэдээллийн урсгалаас гадуур ажилладаг байсан бөгөөд Хятадын Засгийн газар, эрх баригч Коммунист намтай холбоотой чухал мэдээллийг зоригтойгоор нийтэлдэг байжээ. Тэрээр 2014 оны дөрөвдүгээр сард баривчлагдсан бөгөөд торны цаана хоригдож байгаа Хятадын 44 сэтгүүлчийн нэг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top