Гэрэл зурагчдын “Оскар” гэгддэг энэ оны Пулитцерын шагналын эзнээр АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын “The St Louis Post-Dispatch” сонины сэтгүүлч Даниел Берехулок тодорсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Фергюсон хотын цагдаагийн ажилтан Даррен Уилсоны бууны суманд амиа алдсан 18 настай Майкл Брауны ардаас дурсгалын лаа асааж буй хоёр залуугийн зураг шилдгээр шалгарчээ. Үүнийг арьс өнгөний ялгааг харуулсан мөн тэр үеийн агшинг тусгасан зураг хэмээн шүүгчид дүгнэсэн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Пулитцерын шагнал Америкт ирээгүй бөгөөд ихэвчлэн Ойрхи Дорнодын зөрчил мөргөлдөөн, хямрал зэргийг фото хальснаа буулгасан Итали, Герман, Францын зурагчид авч байжээ. Мөн шүүгчдийн нэрэмжит шагналыг “The New York Times”сонин хүртжээ.
Сэтгэгдэл ( 0 )