НҮБ-ын машин дэлбэрч долоон хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Даваа гарагт Сомалид НҮБ-ын хүүхдийн сангийн ажилтнуудыг тээвэрлэж явсан автомашин дэлбэрч 7 хүн амь үрэгдсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ. “Аль-Шабааб” бүлэглэл уг халдлагыг үйлдсэний хариуцлагыг  хүлээхээ мэдэгдсэн байна.

Сомалийн нийслэл Могадишу хотоос хойш 800 км зайтай орших Гароуэ хотод болсон ба НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ийн ажилтнуудыг тээвэрлэж явсан уг автомашин орон сууцны хорооллоос гарч НҮБ-ын байр руу явж байсан аж. Ойрхи Дорнодын хэвлэлүүдэд бичсэнээр, машинд тэсрэх бөмбөг тавьсан байжээ.

Амиа алдсан хүмүүсийн дотор Кени болон Сомалийн иргэд байжээ. “Аль-Шабааб” бүлэглэлийнхэн Сомалийн засгийн газрыг түлхэн унагахын тулд тус улсад удаа дараа халдлага үйлдсээр байна. “Аль-Каида”-тай нягт холбоотой энэ бүлэглэл дөрөвдүгээр сарын 2-нд хөрш Кени улс дахь нэгэн их сургуулийн цогцолбор руу дайран орж, 140 гаруй оюутныг хөнөөсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АААА(202.72.246.106) 2015 оны 04 сарын 21

Аль шабааб мэтийн энэ бүлэглэлийг арми хөдөлгөөд хүйс тэмтэрж чаддаггүй л юм байх даа

0  |  0
Top