Үл мэдэх халдварт өвчнийг тогтоож чадаагүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

Нигери улсад  үл мэдэгдэх халдварт өвчин гараад байгаа билээ. Уг өвчнөөр нэг өдрийн дотор 10 хүн амиа алдаж, 25 хүн халдвар авчээ. ДЭМБ-ын зүгээс эбола вирусын сорил тавьж үзсэн ч шинж тэмдгийн хувьд өөр гарсан байна. Уг өвчнөөр халдварласан хүн өндөр халуурч, ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрч байгаад удалгүй нас барж байгаа талаар албаныхан мэдээлжээ. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Мухаммеду Бухари энэ нууцлаг өвчнийг тогтоож, эмч сувилагчдад туслалцаа үзүүлэхийг АНУ-ын Засгийн газраас хүссэн байна. Одоогоор халдварт өвчин гарсан Ондо мужид хөл хорио тогтоосон талаар СNN мэдээлжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top