Хятадаас Эверест рүү авирах замыг хаалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Балбад нүүрлээд буй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дэлхийн ноён оргил Эверестэд цасан нуранги үүсч, олон уулчид амь эрсэдсэн бөгөөд эдүгээ ч эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Хятадын Засгийн газар өөрийн орны талаас Эверестийн оргилд хүрэх хойд этгээдийн замыг хаврын улирлыг дуустал хаах шийдвэрийг гаргалаа.

Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагын мэдээлж буйгаар Түвдэд газар хөдлөлтөөс хойш 400 гаруй уулчин эсэн мэнд Эверестээс бууж ирсэн байна. Цасан нурангийн улмаас эдүгээг хүртэл 18 уулчин нас барсан нь тогтоогдоод байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top