БНСУ-ын Ерөнхий сайд Ли Ван Ку авилгын хэрэгт холбогдсон гэсэн шалтгаанаар албан тушаалаасаа огцрохоор боллоо. Түүний ажлаас гарах өргөдлийг тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе хүлээж авсан байна. Ли Ван Ку нь 2013 онд парламентын сонгуульд өрсөлдөж байхдаа нэгэн бизнес эрхлэгчээс 28 мянган ам.доллар авсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. 2014 оны дөрөвдүгээр сард болсон “Севол” гатлага онгоцны ослоос хойш БНСУ-ын Засгийн газар үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангаж эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд ихээхэн сорилттой тулгараад байсан юм. Хэдий тийм боловч энэ удаагийн хэрэг тус улсын Засгийн газрын тогтвортой байдлыг дахин ганхуулсан хэрэг болж байна гэж ажиглагчид дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )