Францын Засгийн газар Төв Африкийн бүгд найрамдах улсад үүрэг гүйцэтгэж буй Францын энхийг сахиулагчид орон нутгийн насанд хүрээгүй охидыг хүчирхийлж байсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлжээ. “Guardian” сонинд бичигдсэнээр хохирогчдын дунд дөнгөж есөн настай охин хүртэл байсан гэнэ.
Хохирогчдын өгсөн мэдүүлгээр хоол хүнс, мөнгө өгч бэлгийн харилцаанд ордог байсан аж. Францын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэнээр тус улсын засгийн газар өнгөрсөн жилийн долдугаар сарын сүүлээр НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан тайланд хүүхдүүд францын цэргүүдэд хүчирхийлүүлсэн гэж ярьсан байснаар энэ хэрэгт анхаарлаа хандуулах болсон байна.
Хохирогчдын тоо 10 байгаа бөгөөд Банги хотын нисэх онгоцны буудлын ойролцоох дүрвэгсдийн лагерьт 2013 оны арванхоёрдугаар сараас 2014 оны зургадугаар сарын хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )