Нурсултан Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод байгаа билээ. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, Казакстан улсын төрийн Тэргүүний үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа. "Би Казахстаны ард түмэнд үнэнчээр үйлчилж, Үндсэн хууль, Бүгд Найрамдах Казахстан улсын хууль тогтоомжийг сахин, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, надад даалгасан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн үүргийг нэр төртэйгээгээр биелүүлнэ гэдгээ тангараглаж байна“ хэмээн 74 настай улстөрч тангараг өргөх ёслол дээр хэлсэн байна.
Назарбаев дөрөвдүгээр сарын 26-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд 97.7 хувийн саналаар ялалт байгуулж, Казакстаны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон юм. Казакстан улс тусгаар тогтносон 1991 оноос хойш Назарбаев олон удаа улиран сонгогджээ.
Сэтгэгдэл ( 0 )