Нурсултан Назарбаев 74 насандаа төрийн тэргүүний тангарагийг дахин өргөлөө

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 01

Казахстан улс Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль  явуулж өнөөгийн төрийн тэргүүн Нурсултан Назарбаев 97.5 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тиймээс Нурсултан Назарбаев өчигдлөр Ерөнхийлөгчийн тангарагаа албан ёсоор өргөж Казахстан улсын төрийн Тэргүүний ажлыг албан ёсоор хүлээн авчээ. Тэрбээр "Би Казахстаны ард түмэнд үнэнчээр үйлчилж, Үндсэн хууль, Бүгд Найрамдах Казахстан улсын хууль тогтоомжийг сахин, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, надад даалгасан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн үүргийг нэр төртэйгөөр биелүүлнэ гэдгээ тангараглаж байна“ хэмээн хэлжээ. Өдгөө 74 настай Нурсултан Назарбаев 1991 оноос хойш тус улсын төрийг тэргүүлж байгаа юм. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд таван том тэргүүний зорилтыг тавин ажиллахаар болсон байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
плү(103.23.51.1) 2015 оны 05 сарын 01

луйвар

0  |  0
Top