Нобелийн энхтайвны шагнал хүртсэн Пакистаны Малала Иосафзай охиныг буудсан хэрэгт 10 хүнийг сэжиглэн баривчилсан тухай BBC мэдээллээ. Малала охиныг 15 настайдаа сургууль руугаа явж байхад нь буудаж, хүнд гэмтээсэн. Гэсэн ч охины биеийн байдал сайжирч пакистан хүүхдүүд тэр дундаа охидын эрхийн төлөө тэмцэх болсон билээ.
Энэ хэрэгт өмнө нь Атаулла Хан гэх 23 настай цэргийг сэжиглэж байсан боловч одоо хоригдож байгаа 10 хүний дотор байхгүй байгаа аж. Гэхдээ энэ хэргийн талаарх Пакистаны албаныхан нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )