Ялалтын баярт 20 улсын тэргүүн оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Оросын Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр удахгүй болно. Москва хотод болох ёслолын прадад тус улсын зүгээс олон орны удирдагч, ерөнхийлөгч нарыг урьсан ч одоогоор 20 улсын тэргүүн л оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Харин Хойд Солонгосын удиардагч Ким Чен Ун, Францын Ерөнхилөгч Франсуа Олланд, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Тэд үүнийг дотоод ажил ихтэй, завгүй хэмээн тайлбарлаж байна. Харин зарим ажиглагчид дээрх төрийн тэргүүнүүдийг АНУ-тай харилцаагаа сайжруулахын тулд ОХУ-ын баярт оролцохгүй нь хэмээн дүгнэж эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top