Дуучин Тэйлор Свифтийг найз залуугаасаа салахгүй бол 40 сая ам.доллароор даатгуулсан хөлийг нь гэмтээх болно хэмээн сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэхүү сүрдүүлгийн захиа дуучны и-мэйлд ирсэн хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Харин Тэйлор твиттертээ “Үнэхээр гайхлаа. Намайг ингэж сүрдүүлнэ гэж бодсонгүй” гэж жиргэсэн байна.
Дуучин бүсгүй өнгөрсөн гурван сараас эхлэн хөгжимчин Калвин Харристай үеэрхэж эхэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )