Английн гүнж Кэйт Мидллтон өнгөрсөн бямба гарагт амаржиж охинтой болсон билээ. Кэйт Мидллтон болон хунтайж Уильяам нар бяцхан охиндоо Шарлот Элизабет Диана гэдэг нэр өгчээ. Энэ нь Уильяамын 89 настай эмээ Элизабет болон ээж Диана нарыг хүндэтгэн өгсөн нэр юм байна. Охиныг хатан хаан Элизабетад үзүүлэхээр өнөөдөр гэр рүү нь авч явж байгаа гэж ордны эх сурвалж мэдээлжээ.
Кэйт Мидллтоны том хүү Жорж одоо хоёр настай билээ.
Сэтгэгдэл ( 0 )