Балба улсад өнгөрөгч сарын сүүлээр хүчтэй газар хөдлөл болж 7305 хүн амиа алдаж, 17500 хүн гэмтэж, 5000 гаруй хүн сураггүй байгаа билээ. Тэгвэл тус улс гамшгийн байдалтай байгаа энэ үед өчигдөр орон нутгийн цагаар 14:00 цагийн үед Катманду хотоос 56 км зайнд дахин 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ удаагийн газар хөдлөлт ямар нэгэн хохирол учруулаагүй байна. Аврагчид хурдан ажиллаж газар хөдлөлтийн голомтод амьдарч байсан хүмүүсийг аюулгүй газар аваачсан байна. Тус улсын Ерөнхий сайд Сомаль Койрала "Газар хөдлөлт дахин болох эрсдэлтэй байгаа. Тиймээс Эверестийн оргил болон бусад оргилд гарахыг тодорхойгүй хугацаагаар хориглож байна" хэмээсэн байна. Олон улсын аврагчид өчигдөр 19 уулчны цогцсыг олсон бөгөөд нийт амиа алдсан хүмүүсийн ихэнхи нь жуулчид аж.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮