Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэлээс чөлөөлөгдсөн 700 гаруй охид бүсгүйчүүдийн ихэнхи нь хэт даврагчдийн хүчирхийлэлд автан хөл хүнд болсон талаар НҮБ-аас гаргасан тайланд мэдэгдсэн байна. Эдгээр бүсгүйчүүдийн ихэнх нь олон янзын өвчтэй болсноос гадна заримд нь ДОХ-ын шинж тэмдэг хүртэл илэрсэн талаар Лагос хотод хийсэн мэдэгдэлд дурьдсан байна. Нигерийн арми хэт даврагчдад боолчлогдон хүчээр гэрлүүлж байсан олон зуун охид бүсгүйчүүдийг өнгөрсөн долоо хоногуудад чөлөөлсөн юм. Эдгээр эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж хүргэж эхлэсэн байна. Мөн үүнээс өмнө Нигерийн арми 275 эмэгтэйг Боко Харам бүлгийн хяналтаас чөлөөлсөн бөгөөд тэдний олонхи нь мөн бэртэж гэмтэж, хоол хүнсний дутагдалд орж турж эцсэн байдалтай байсан талаар Нигерийн армийн төлөөлөгч мэдээлж байсан.
Сэтгэгдэл ( 0 )