ДОХ-ын вирустэй сэтгүүл хэвлэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Австрийн “Vangardist” эрэгтэйчүүдийн сэтгүүл ДОХ өвчнийг үүсгэгч ХДХВирустэй сэтгүүл хэвлэжээ. Тэд ДОХ туссан хүмүүсийн цусыг хольсон бэхээр тусгай дугаарын хэвлэлээ үйлдвэрлэсэн байна. Тэд үүгээрээ ХДХВ/ДОХ-оор өвдсөн хүмүүсийг чиглэсэн олон нийтийн жигшил, айдсын эсрэг тэмцэж буйгаа илэрхийлж байгаа аж.

Герман-Англи хэл дээрх 3000 хувь тусгай дугаар бүрийн захиалгын үнэ 50 евро бөгөөд борлуулалтын орлого сайн үйлсийн аянд зориулагдах гэнэ.

Сайн дураар сэтгүүлд цусаа өгсөн хүмүүсийн нэг 45 настай Уилтрут Стефанек 20 жилийн өмнө ХДХВирусын халдвартай гэдгээ мэдсэн аж. Тэрээр “PULSHIV” гэх ашгийн төлөө бус холбоог тэргүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыбө(182.160.3.33) 2015 оны 05 сарын 06

Энэ сэтгүүл гаргасан хүмүүсийг бүгдийг нь барих хэрэгтэй.

0  |  0
Top