Энэтхэгийн Болливудын супер од Салман Хан хүн амины хэрэгт буруутгагджээ. Тэрбээр 2002 оны есдүгээр сард таван хүнийг машинаар дайрч, нэгийнх нь амийг хөнөөсөн бөгөөд Энэтхэгийн шүүх түүнийг согтуугаар жолоо барьж таван хүнийг дайрсан гэдгийг тогтоосон байна. Харин Салман Хан осол гарах үед машиныг жолоодож байгаагүй хэмээн мэдэгджээ. Хэрвээ Салман Хан буруутан болвол тус улсын хуулийн дагуу 10 хүртэл жилийн хорих ял сонсох магадлалтай юм. Өдгөө 49 настай Салман Хан Болливудын 80 гаруй кинонд тоглосон алдартан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Shorond orhoorgyi bolgoson gene