Балбад өнөөдөр дахин хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт 7.4 магнитудын хүчтэй байсан бөгөөд өмнө нь 4-р сарын 25-нд 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм. Газар хөдлөлтийн чичиргээ Энэтхэгийн нийслэл Дели болон цаашлаад Дака, Бангладеш хүртэл мэдрэгдсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар ойр ойрхон ийм хүчтэй газар хөдлөлт болж байгаа нь маш аюултай гэжээ. . Эверестийн ойролцоо Намче Базар хотод газар хөдлөлтийн голомт мэдрэгдсэн талаар АНУ-ын Газарзүйн судалгааны төвөөс мэдэгдсэн байна. Катманду дахь гар урлалын дэлгүүрийн эзний яриагаар "Үнэхээр аймшигтай байсан. Ийм газар хөдлөлт болж байхыг анх удаа л харж байна" хэмээсэн талаар BBC мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )