Египетийн хууль зүйн сайд Махфуз Сабер өчигдөр албан тушаалаас огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр телевизэд ярилцлага өгөх үеэрээ шүүгчид чинээлэг, өндөр ёс суртахуунтай гэр бүлд хүмүүжсэн байх ёстой. Харин цэвэрлэгчдийн хүүхдүүд олон асуудалтай тулгарч, хямралд орж магадгүй тул өөрт тохирсон ажлаа хийх ёстой гэж хэлснээрээ олны шүүмжлэлийн бай болсон юм. Олон нийт түүнийг үгийг ихээхэн эсэргүүцсэн тул Сабер энгийн иргэд, олон нийтийн санаа бодлыг хүндэлж байгаагийн илрэл болгон огцрох өргөдлөө өгсөн тухайгаа мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )