Алга болсон охид хэт даврагчидтай гэрлэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 13

Британийн өсвөр насны гурван охин энэ оны эхээр алга болсон талаар мэдээллэж байсан. Тэд Иракийн хэт даврагч "Халифын вант улс" бүлэглэлд элссэн нь тогтоогдсон. Охид ч өөрсдийн хүсэлтээр хэт даврагч болсноо цахим хуудсаар дамжуулан олонд мэдэгдээд байсан билээ. Тэгвэл хэт даврагч болохоор гэр бүлээ орхисон 15 настай Кадиза Султана, 16 настай Амира Абасе, 16 настай Ветхамел нар “ИСИС”-ийн дайчидтай гэрлэжээ. Үүнийг баталж Амирагийн аав Абасе Хуссейн Британийн нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ "Амира болон найзууд нь хэт даврагчтай гэрлэсэн гэдгээ хэлсэн.Үнэхээр харамсалтай байна. Охиндоо буруу зам сонгож байгааг хэлсэн ч тэрбээр уурлаж бухимдаж, мөрөөдөлд саад хийхгүй байхыг сануулсан" гэжээ.  

Абасе охинтойгоо фэйсбүүкийн тусламжтай холбоо тогтоосон тухайгаа мэдэгдэж, “Охины минь нэг найз жирэмсэн болсон гэсэн. Тэд тансаг харшид амьдарч, өдөр бүр инээж байгаа” гэсэн хэмээжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top