Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд тодорхойгүй шалтгаанаар амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 13

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хуон Ён Чол амиа алдсан талаар мэдээллэсэн байна. Уг мэдээллийн Өмнөдийн тагнуулууд батласан бөгөөд тайлангаа Сөүлийн удирдлагуудад илгээжээ. Одоогоор сайдын үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд тэрбээр удирдагч Ким Чен Уны улс төрийн бодлогыг хүчтэй эсэргүүцдэг хүний нэг байжээ. Тэрээр энэ тухайгаа “Хөдөлмөрийн нам”-ын сайд нарын уулзалтын үеэр мэдэгдэж, Хойд Солонгосыг дарайнгуйлж буй удирдагчаа шүүмжилсэн байна. Энэхүү үйл явдлын дараа сайд олны өмнө гараагүй бөгөөд Хуон Ён Чолын орлогч, албан тушаалд нь томилогдсон байна. Сайдыг цаазаар авсан байх магадлалтай хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top