Өнгөрсөн хоёрдугаар сард холбоотон орнуудын явуулсан цэргийн ажиллагааны үеэр Иракийн хэт даврагч "Халифын вант улс" бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади амиа алдсан талаар мэдээллэж байсан билээ. Үүнийг АНУ-ын Батлан хамгаалах яам баталсан. Тэгвэл тус бүлэглэлийн хоёр дахь тэргүүн болох Афари аль Абдул Рахман аль Кадули өнгөрсөн наймдугаар сард амиа алдсан гэдгийг Иракийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Бриг Ген Ташим Ибрагим мэдэгджээ.
Түүнийг АНУ-ын цэргүүд устгасан гэх мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэсэн байна. Толгойлогчийг Мосул хотноо байрлах гэртээ байхад нь Иракийн сөнөөгч онгоцууд гэнэтийн дайралт явуулж, устгасан гэв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн удирдагчдын толгойг 1.5-7 сая ам.доллароор үнэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )