Өчигдөр Алан хядах "Лалын улс"бүлэглэлийнхэн Иракийн Рамади хот руу дайралт хийх үедээ 500 гаруй энгийн иргэд болон армийн албан хаагчдыг хөнөөжээ. Анраб мужийн эрх баригчдийн өгсөн мэдээллээр нийт 503 хүн амт үрэгджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан байна. Хоёр өдрийн турш дайралт хийсэн шашны хэнээтнүүд Рамадийн хотыг бүхэлд нь хяналтандаа оруулжээ.
Рамади хот нь Сири, Саудын Араб, Йордан зэрэг улстай хил залгадаг Иракын Анбар мужийн төв юм. АНУ, Персийн булангийн орнуудын эвсэл Рамади хотыг “Лалын улс”-аас чөлөөлөх байлдааны ажиллагааг эхлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )