Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг Батлан хамгаалахын сайд Хен Ён Чолыг цаазалсан тухай Өмнөдийн тагнуул, Сөүлийн удирдлагуудад явуулсан тайландаа дурдсан. Улмаар Хен Ён Чолыг Пхеньяны төвд их буугаар буудаж, аминд нь хүрсэн хэмээн "Ёнхап" агентлаг мэдээллэж байсан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Пхьеньяны төв телевизээр БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Хен Ён Чол Ким Ир Сений нэрэмжит цэргийн ангид зочилж буйгаар гарсан гэх мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
Дээрх мэдээллийн хөтөлбөрийн дараа “KCNA” агентлаг “Удирдагч Ким Чен Ун сайдаа цаазлаагүй. Олон улсын дамжуулж буй мэдээлэл худлаа” хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор Ким Чен Ун ирэх долоо хоногт “KCNA” агентлагт ярилцлага өгөх бөгөөд энэ үеэр амиа алдсан хэмээгдээд буй Хен Ён Чолыг олны өмнө гаргахаас гадна олон улсад унаад буй нэр хүндээ цэвэрлэх төлөвлөгөөтэй буй аж.
Сэтгэгдэл ( 1 )
Orlon togluulagch gargaad irne sh dee ard tumen duugarah erh baih bish