Австрали улсын өмнөд хэсэгт орших Tablelands хэмээх бяцхан хотод энэ сарын 18-ны өдөр сая сая аалз тэнгэрээс бороо адил унажээ. Нутгийн оршин суугч Кейт Бастерфайлд “Аалзнууд тэнгэрээр нисч байснаа яг л бороо орж байгаа юм шиг л унаж эхэлсэн” хэмээн Goulburn Post сонины сэтгүүлчид ярьсан байна. Аалзан бороо орсны дараа газар аалзны тороор бүрхэгдэж яг л цас шиг харагдаж байсан гэнэ.
Тэнгэрээс бороо адил орсон эдгээр аалзнууд дан зулзаганууд нь байсан бөгөөд тэднийг тортой нь хамт хүчтэй салхи тэнгэр өөд хөөргөсөн хэмээн таамаглаж байгаа аж. Өмнө нь 2012 оны 3 сард Австралид мөн аалзаар бороо орж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Үгүй мөн хачин сонин юмаа. Бодитоор учрыг тайлбарласан судлаач, эрдэмтэн байна уу.
ялаа шумуулгүй болсон байхдаа
Smile