“Korean Air”-ын захирлыг суллалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

“Korean Air” компанийн дэд захирлаар ажиллаж байсан Хитер Чо өнгөрсөн хоёрдугаар сард шүүхээс нэг жил шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн билээ. Тэрбээр Нью Йоркоос Сөүл хүрэх нийслэгийг 10 минут саатуулснаас болж хэрэг мандсан юм. Нислэг саатах болсон шалтгаан нь онгоцны үйлчлэгч самарыг тавганд биш лаазтай авчирснаас болсон гэдэг. Тэгвэл Өмнөд Солонгосын Сөүл хотын дээд шүүх өнөөдөр “Korean Air” компанийн дэд захирал “Ханжин” группийн эзний охин Хитер Чог суллаж, хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна. Шүүх түүнийг буруутгасан онгоцны нислэгийг өөрчилж, онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэргийг хэрэгсэхгүй болгож буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр нийт 115 хоног хоригдож байгаад суллагдлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zail(79.82.4.167) 2015 оны 07 сарын 17

erguu azi uhvel taarna

0  |  0
ддд(103.23.51.3) 2015 оны 05 сарын 29

энэ бол яахав, урагшгүй үйлчлэгчээ ганц өшиглөө л биз. эдний улс ёс зүйтэй гэдгээ л дэлхий нийтэд харуулж байна.

0  |  0
Top